Вэб сайт баталгаажуулалт SSL Сертификат гэж юу вэ?

Зөвлөгөө 11/22/2020 Админ 3183 үзсэн

SSL Сертификат нь вэб сервер болон хэрэглэгчийн хооронд дамжиж буй мэдээллийг тусгай кодчилолоор нууцлан баталгаажуулалт хийх үйлчилгээ юм. Таны вэб сайтын хэрэглэгчийн чухал тоо баримт, мэдээллийг нууцалж илүү итгэлцэл бий болгоно.

SSL сертификат нь онлайн бизнес, интернэт банкны худалдаа, хэрэглэгчийн төлбөр тооцоо, гүйлгээний мэдээллийг хамгаалахад өргөн ашиглагддаг. Жижиг, дунд бизнест тохиромжтой ба бага өртөгөөр сайтын баталгааг нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчдийн итгэлийг өсгөх баталгаа болно. 

  1. SSL СЕРТИФИКАТ ГЭЖ ЮУ ВЭ ?
    SSL Certificate нь вэб сервер болон хэрэглэгчийн хооронд дамжигдаж буй мэдээллийг тусгай алгоритмийн аргаар кодчилж мэдээллийг дундаас алдахгүй байх зорилготой аюулгүй байдлын технологи юм.
  2. ЯАГААД SSL СЕРТИФИКАТ АВАХ ЁСТОЙ ВЭ ?
    Хэрэв таны вэб сайт онлайн худалдаа, хэрэглэгчийн нууц мэдээлэл, банкны төлбөр тооцооны системтэй холбогдох зэрэг үйлдлүүдийг хийдэг бол аюулгүй ажиллагааны найдвартай байдлыг хангахын тулд SSL сертификат авах хэрэгтэй.
  3. SSL СЕРТИФИКАТ БҮХ ХӨТӨЧ ДЭЭР АЖИЛЛАХ УУ?
    SSL сертификат нь нийтлэг хэрэглэгдэж байгаа бүх интернэт хөтөч дээр ажиллана.
  4. SSL СЕРТИФИКАТЫН БАГЦИЙГ ДЭЭШЛҮҮЛЖ БОЛОХ УУ?
    Уучлаарай, SSL сертификатын багцийг дээшлүүлэх болон бууруулах боломжгүй. Хэрэв танд зайлшгүй солих хэрэгтэй бол шинээр худалдан авна.
  5. SSL СЕРТИФИКАТЫГ СЕРВЕР ДЭЭРЭЭ СУУЛГАХАД ТЕХНИКИЙН ӨРГӨН МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ?
    Танд вэб сервер болон техникийн багахан мэдлэг байхад хангалттай. Танд тусламж хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой.


SSL - Үнийн санал

Энгийн SSL

180,000 жилд

Стандарт SSL

250,000 жилд

Wildcard SSL

330,000 жилд